by

ВАЛЮТЫН САНГААС НЭГДСЭН ТӨСВИЙГ 480 ТЭРБУМААР ТАСАРНА ГЭЖ ДҮГНЭЖЭЭ 2015-05-13

2015-5-11 Сангийн яамны тооцоогоор 2015 оны эцэст төсвийн орлого 400-500 тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байгааг мэдэгдсэн. Тэгвэл Олон улсын Валютын сан Монгол Улсын  нэгдсэн төсөв энэ оны эцэст 480 тэрбум төгрөгөөр тасрах тооцоолол гарсныг тайландаа дурджээ. Эхний дөрвөн сарын үзүүлэлтээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого нэг их наяд 675 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Төсвийн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Ийнхүү төсвийн орлого буурахад татварын орлого 127.6 тэрбум төгрөгөөр дутсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. http://montsame.mn