by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2023-04-07

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 3 сарын 17-ны өдрийн 23/05 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

Компанийн оноосон нэр: Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)

Хурал хуралдуулах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар Дүүргийн, 8-р хороо, Бага тойруу 1, А.Амарын гудамж 2, Нийслэлийн Соёлын төв өргөөнд

Огноо: 2023 оны 4 сарын 29-ний өдрийн 16:00 цагт

Санал өгөх хэлбэр: Ард Апп (Ard App) болон цаасаар саналаа өгнө.

2023 оны 4 сарын 29-ний өдөр хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилсан санал өгөх боломжтой. Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар хаягаар дамжуулан авах ба саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацааг 2023 оны 4 сарын 28-ний өдрийн 14:00 цагаар тасалбар болгоно.

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
  2. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
  3. Компанийн 2022 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах (саналын хуудас);
  4. ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох (саналын хуудас);
  6. Компани өөрийн гаргасан хувьцааг зах зээлээс худалдан авах тухай (саналын хуудас);
  7. ТУЗ-ийн үйл ажиллагааны төсөв батлах тухай (саналын хуудас)

Бүртгэлийн өдөр: 2023 оны 4 сарын 7-ны өдөр

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
  2. Компанийн 2022 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл. 

Хувьцаа эзэмшигч та 2023 оны 3 сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.ardholdings.com цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утас: 7700 3322

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС