by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 2020-03-20

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь шинэ төрлийн коронавирусын /COVID-19/ болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыгцахим хэрэгслийг ашиглан хуралдуулах боллоо. Хувьцаа эзэмшигч та хурлын өдөр live.ard.mn цахим хуудсаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцоно уу.

ХУГАЦАА:  2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт live.ard.mn цахим хуудсаар хуралдана. Та цахим хуралд оролцохдоо өөрийн регистрийн дугаар, урьдчилж авсан нууц кодоор нэвтэрнэ үү.

КОМПАНИЙН ОНООСОН НЭР: "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК

ХУРЛААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭНЭ. ҮҮНД:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
  2. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг батлах.

Бүртгэлийн өдөр: 2020 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр

ХУРАЛД БЭЛТГЭХ ЯВЦАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  2. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлт;
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл.

Хувьцаа эзэмшигч та 2020 оны 4 сарын 25-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байрны 2 давхарт ирж хурлын материалтай танилцах боломжтой.

Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр хаягаар дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 14:00 цаг байна.

Холбоо барих хүний нэр: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Хулан

Утас: 77078080, 99441747

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС