2017-08-30
Төмрийн хүдэр үйлдвэрлэгч Австралийн хамгийн том компаниуд шинэ уурхай нээхэд 10 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотой юм. "Rio Tinto" тэргүүтэй экспортлогч гурван том компани шинээр 170 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий уурхай нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
www.bloombergtv.mn