2017-07-19
"World Economics" байгууллагаас сар бүр танилцуулдаг Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс зургаадугаар сард 54.6 нэгжид хүрч өслөө. Ийнхүү 54 нэгжийг давснаар борлуулалтын менежерүүдийн индекс сүүлийн нэг жил гаруйн дээд түвшинд хүрээд байгаа юм. Мөн бизнесийн итгэлийн индекс сүүлийн саруудад анх удаа 61 нэгжийг давсан бол зах зээлийн өсөлтийн индекс сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрлээ.
"World Economics" байгууллага Монголын борлуулалтын менежерүүдийн индексийг тооцохдоо үндсэн таван төрлийн үзүүлэлтийг тооцдог. Эдгээрт бизнесийн итгэлийн хүчин зүйлс, зах зээлийн өсөлт, борлуулалт, үнийн өөрчлөлт, ажил эрхлэлтийн түвшин зэрэг багтдаг.
"Хэдий тийм боловч Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж чадах эсэх нь Монголын улс төрчдийн хувьд том сорилт болно. Иймээс энэ нь эргээд эдийн засагт өндөр эрсдэл байгааг илтгэж байна" гэж олон улсын үнэлгээний "Moody's" агентлаг дүгнэжээ.
www.bloombergtv.mn
Ардын цахим мэдээ
- 202404/15 Залруулга хийх тухай
- 202404/11 Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/10 Ард Санхүүгийн Нэгдэл, Stemcell компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/04 Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо