by

АРДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВДАГ БОЛЛОО 2018-12-03

-Ардын цахим дэлгүүр ашиглалтад орж, захиалга авч эхэллээ- Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч нар 30 хоногийн хугацаатай, 20 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээлийг 30 хоногийн хугацаанд авах боломжтой болсныг 12 дугаар сарын 1-нд болсон Ардын Өдөрлөгт оролцогчдод компанийн зүгээс мэдээллэв. Ямар нэгэн нуугдмал үнэ төлөхгүйгээр дээрх зээлд хамрагдах боломжтойг тус компанийг тэргүүлж буй Ч.Ганхуяг онцолж байв. Мөн бусад банк санхүүгийн байгууллагад иргэд төлж заншсан мөнгө шилжүүлэхэд авдаг шимтгэл, данс хөтөлсний хураамжийг бүх хэрэглэгчиддээ тэглэснийг тэрбээр мэдэгдэв. Монголын хөрөнгийн зах зээл, банк, санхүүгийн салбарт шинийг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж ирсэн Ард Санхүүгийн Нэгдэл энэ удаа хувьцаа эзэмшигч нартаа АрдКойн гэх лойалти оноогоор бэлэг барилаа. DSC_6227 Ардын Өдөрлөгийн үеэр Ардын цахим дэлгүүр болох ArdShop.mn албан ёсоор нээлтээ хийж, өвлийн энэ хүйтэнд дэлгүүр хэсэх шаардлагагүй болж байна. Энэхүү цахим дэлгүүрт анхлан нэгдсэн 20 гаруй үндэсний үйлдвэрлэгчид Ард Шоопын үзэсгэлэнд оролцож, өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, газар дээр нь борлуулалтаа хийв. Ардын Дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр бус Ард Апп-аар төлдөг болсноос гадна Монгол Шуудангаар хаа байгаа газраа хүргүүлэх боломжтой болж байна. Монголд хувийн тэтгэврийн санг шинэ шатанд хөгжүүлж буй Ард Лайф компани шинэчилсэн бүтээгдэхүүнээ өдөрлөгийн үеэр танилцуулсан юм. Тус компани өдгөө 1,300 гаруй харилцагчтай болоод байна. 500 гаруй хөрөнгө оруулагч нар цугларсан Ардын Өдөрлөгийн хүрээнд Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй Ард Даатгал компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо. Хурлаар компанийн дүрмийг шинэчлэн баталж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгох тухай, компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэл, ойрын үеийн төлөвлөгөө, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хувьцаа эзэмшигч нартаа танилцууллаа. Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ард Холдингсын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, КриптоҮндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), “МЕС” корпораци (mmarket.mn) зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм. Ард Апп, Гөү Пэй нар Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм. Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд: -MNP (05412) Монгол Шуудан ХК -AIC (05480) Ард Даатгал ХК -JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

 

Хүчтэй.Хамтдаа