by

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2016 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА 2015-11-20

2015-11-16 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2016 оны төсвийн тухай хууль, холбогдох дагалдах хуулиудыг баталлаа. Монголбанкны боловсруулсан Мөнгөний бодлогын төсөл макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахаар зорьж байгаа юм. Төсөлд мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг ханган тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлнэ гэж заасан байна. Мөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтлахаар тусгаад байна. Хэрэв гадаад эдийн засгийн орчин сайжирч эрэлт нэмэгдэхгүй, улсын төсөв алдагдалтай хэвээр, төсвийн алдагдлыг өсгөсөн хэвээр үргэлжилбэл тэнцвэрийг хангахад хүндрэлтэй болохыг Монголбанк онцолж байгаа юм. Мөн хэлэлцүүлгийн явцад зээлийн хүүг жилийн 1-3 хувиар бууруулах санал дэмжигдэж бодлого боловсруулж хэрэгжүүлэхийг дэмжиж мөнгөний бодлогод тусгалаа. Нэг талаас захиргааны аргаар арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэсэн санал гарч дэмжигдсэн бол нөгөө талаас механикаар бууруулах арга хэмжээ авахад хүндрэлтэй, эдийн засагт эрсдэл дагуулна гэсэн хоёр талын байр суурь илэрхийлж байна. www.bloombergtv.mn