by

ГАЦУУРТЫН ОРД НЬ АШИГЛАЛТАД ХАМГИЙН САЙН БЭЛТГЭГДСЭН ОРД ГЭВ 2015-11-05

2015-10-29 Уул уурхайн яам Гацууртын ордод Төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэрхэн тохиролцсон талаараа мэдээлэл өглөө. “Ил тод уул уурхай” хэвлэлийн хуралд оролцсон Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордыг эдийн засгийн хямралтай энэ үед ашиглах шаардлагатай. 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад хамгийн сайн бэлтгэгдсэн орд” хэмээн онцоллоо. Уг ордын ашиглалт эхэлснээр үйл ажиллагааны нийт зардал нь 1 тэрбум гаруй доллар болох бөгөөд улсын төсөвт татвар, төлбөр хэлбэрээр 433.6 сая доллар төвлөрөх юм байна.Талууд ордын Төрийн эзэмшлийн хувийг 34 хувь байхаар тогтоосон юм. Харин энэхүү эзэмшлийн хувийг тусгай төрлийн роялти буюу нөөц ашигласны 3 хувийн нэмэлт төлбөрөөр орлуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчтай ордын анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 120 сая доллараар бууруулахаар хэлэлцсэн байна. 50 тонн алтны батлагдсан нөөцтэй Гацуурт ордод 9 жил олборлолт явуулж, 10 жил үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ хугацаанд 1.77 тэрбум долларын борлуулалт хийх юм байна. www.bloombergtv.mn