2015-12-16
Энэ сарын 10-ны өдөр болсон Монголын Банкны холбооны хурлын дараа арилжааны банкууд найман хувийн зээлээс гадна зарим төрлийн зээл олгохоо зогсоогоод байна. Тухайлбал "Голомт" болон "Худалдаа хөгжлийн банк" Гүйцэтгэх захирлынхаа тушаалаар цалин, тэтгэврээс бусад төрлийн зээл олгохоо зогсоож, зээлийн хүсэлт хүлээн авахгүй байгаа аж. Харин "Голомт" банк төслийн зээлийн мэдээлэл хүлээн авч байгаа юм байна. Мөн Улаанбаатар хотын банк цалин, тэтгэврээс гадна хадгаламж барьцаалсан зээл олгож байгаа гэж мэдээллээ. "Хас" банкны мэдээлснээр үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай холбоотой зээлээ зогсоосон байна. Тодруулбал орон сууц, хашаа байшин, газар барьцаалсан зээл олгохгүй байгаа бол автомашин зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгож байгаа юм байна.
www.bloombergtv.mn
Ардын цахим мэдээ
- 202404/15 Залруулга хийх тухай
- 202404/11 Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/10 Ард Санхүүгийн Нэгдэл, Stemcell компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/04 Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо