by

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК ТУЗ-ийн ээлжит хурал амжилттай боллоо 2016-04-13

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК (Ард Холдингс)-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа.

Энэхүү хурлаар Ард Холдингсын 2015 оны тайлан, 2016 оны төсөв, 5 жилийн бизнес төлөвлөгөө, компанийн стратегийн чиглэлийг тогтоож, хөгжлийн “Замын зураглал” зэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, зохион байгуулалт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, компанийн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, шинэ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэн зөвлөмж гаргаснаас гадна удирдлага болон ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг баталсан нь энэ хурлын онцлог байлаа.

Ард Холдингсын бүрэлдэхүүнд багтдаг Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) тус бүрээр удирдлага, зохион байгуулалтыг авч үзэн цаашдын стратегийн чиглэлийг нь тодорхойлж, хөрөнгө оруулах талаар зөвлөмж, шийдвэр гаргалаа. ТУЗ-ийн гишүүд Ард Санхүүгийн Нэгдэлийн дэргэд үйл ажиллагаа явуулах Хөрөнгө Оруулагч Үндэстний үйл ажиллагаа, цаашдын зорилгыг авч хэлэлцэн тодорхой чиглэл, зөвлөмжийг өгсөн болно.

Мөн тус хурлаас Ард Холдингсын хувьцааг Санхүүгийн Зохицуулах хороонд бүртгүүлж, Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалах, олон нийтэд санал болгох түүхэн шийдвэрийг гаргасан байна. ТУЗ нь Ард Даатгал ХХК-д, Ард Кредит ХХК-д нэмэлт хөрөнгө оруулалт хийх, Монгол Шуудан ХК, Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-тай цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж үйл ажиллагааны чиглэл, цар хүрээг нь өргөжүүлэх, чанарын шинэ түвшинд авачих боломжийг эрэлхийлэх үүргийг гүйцэтгэх удирдлагад өгсөн байна.

Хүчтэй. Хамтдаа.

Та бүхэн “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-тай холбогдох бол:

Вебсайт: www.ardholdings.com

И-мэйл: info@ardholdings.com

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдэлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 11-321899