by

АРД ЛАЙФ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА АШИГ ХУВААРИЛАХААР БОЛЛОО 2018-04-27

Пресс РилизУлаанбаатар хот

Монголын анхны хувийн тэтгэврийн сан Ард Лайф ХХК (хуучнаар МТНД)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2018 оны 4 сарын 17-ны хурлаараа 2017 оны аудитлагдсан тайлан, үйл ажиллагааны үр дүнтэй танилцаж, 2018 оны төсөв, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Хурлын үр дүнд, өнгөрсөн жилийн ашгаас нөөц сан, эрсдэлийн сан үүсгэхээс гадна данс эзэмшигчдэдээ хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөл бүхий ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.  

Ард Лайф нь өнгөрсөн онд тогтмол өгөөжөөр өсөх нөхцөлтэй болон хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх нөхцөлтэй тэтгэврийн хуримтлалын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулснаар хувь хүмүүс энэ төрлийн урт хугацаат хөрөнгө оруулалтыг ихээр сонирхож эхэлсэн юм. Үүнээс гадна, тус байгууллагын зүгээс томоохон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, ажилчид болон удирдлагын багийг нь хувийн тэтгэврийн санд хамруулж, харилцагчдынхаа тоог 163 хувиар, тэтгэврийн хуримтлалаа 113 хувиар, цэвэр ашгаа 209 хувиар өсгөсөн байна.  

Энэ хурлаар мөн нийт хуримтлагдсан ашгийн 30 хувиар нөөц сан, 20 хувиар эрсдэлийн сан үүсгэж, харилцагчдынхаа хөрөнгө оруулалтыг баталгаажуулахаас гадна өнгөрсөн жилийн үр дүнд суурилан хөрөнгө оруулалтын данс эзэмшигчдэдээ хуримтлагдсан ашгийн 10 хувийг олгох шийдвэр гаргав. Ингэснээр хөрөнгө оруулалтын данс эзэмшигчид жилийн 24 хувийн буюу сарын 2 хувийн өгөөж хүртэх юм.  

Цаашид, бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлчилгээндээ анхаарч дансны хуулгыг онлайнаар харах, гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудад тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  

Гүйцэтгэх захирал Ц.Должин “Бид шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан нэвтрүүлж, итгэж хөрөнгө оруулсан харилцагчдадаа ийнхүү өндөр өгөөж олгож буйдаа баяртай байна. Хувийн тэтгэврийн сан, даатгалын салбарыг хөгжүүлэх ажилд манай байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж, урт хугацааны туршлага хуримтлуулж байгаа” хэмээн онцлов.  

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Хөрөнгө Оруулагч Үндэстэн, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс, КриптоҮндэстэн, GoPay зэрэг компани багтаж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, II давхар
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, I хороо, Олимпийн гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, I давхар
w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181
И-мэйл хаяг: info@ardlife.com