by

АНГЛИЙН ТӨВ БАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БОДЛОГЫН ХҮҮГ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА 2017-09-19


Английн Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэж мэдэгдлээ. Учир нь BREXIT-ийн хэлэлцээ Их Британийн эдийн засагт нөлөө үзүүлж, инфляцын үзүүлэлт эрчимжин хөдөлмөрийн зах зээл идэвхжсэн нь ийнхүү цаашид мөнгөний бодлогоо чангатгахад хүрээд байгаа юм. Английн Төв банкны хурлын тэмдэглэлээс харахад Мөнгөний бодлогын зөвлөлийн дийлэнх гишүүд буюу есөн бодлого тодорхойлогч мөнгөний тэлэх бодлогоо бага зэрэг сулруулж, ойрын хугацаанд инфляцыг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
http://www.bloombergtv.mn