by

“CENTERRA GOLD” 31.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ. /2014-08-01/ 2014-08-04

Бороогийн алтны ордод олборлолт хийж байгаа “Centerra gold” компани II улиралд 31.7 сая долларын алдагдал хүлээсэн байна. Алтны ханш буурсан болон Киргиз дэх Кумторын ордын үйл ажиллагаатай холбоотой үнэ цэнийг нь бууруулсан үүнд нөлөөлжээ. II улиралд “Centerra gold” компани нийт 92.1 мянган унци алт олборлосон бөгөөд үүнээс 15 хувийг нь Бороогоос, 85 хувийг нь Кумторын уурхайгаас олборложээ. “Centerra gold”-ийн борлуулалтын орлого 119.5 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан байна. Үүнд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь алтны ханш буурсан явдал аж. Мөн Гацууртын ордыг 2014 оны эцэс гэхэд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулж магадгүй гэж найдаж байгаагаа тайландаа дурджээ. Ингэсэн тохиолдолд Монголын тал Гацууртын ордын 34 хувийг худалдаж авахын зэрэгцээ хэвийн олборлолт явуулах нөхцөл бүрдэх юм.  Эх сурвалж: http://bloombergtv.mn