by

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 7 ХУВИАР ӨСЛӨӨ 2014-11-12

2014-11-10 Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2014 оны эхний есөн сард манай улсын ДНБ 11,093.5 тэрбум төгрөгт (2010 оны зэрэгцүүлэх үнээр) хүрч, өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өслөө. Үүнд хөдөө аж ахуйн салбар 15.4 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 15.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эхний зургаан сарын байдлаар ДНБ-ий өсөлт 5.3 хувьтай гарч байсан. Харин есдүгээр сард ийнхүү өсөлт бага зэрэг сэргэжээ. Засгийн газар энэ оны төгсгөл гэхэд эдийн засгийн өсөлтийг 9.6 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байгаа юм. www.eagle.mn