by

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 6.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2014-11-12

2014-11-11 2014 оны 3 дугаар улиралд Улсын хэмжээнд ажилгүй иргэд 78.1 мянга байсан бөгөөд ажилгүйдлийн түвшин 6.4 хувь болж, өмнөх улирлаасаа хоёр пунктээр буурсан талаар Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ. Энэ нь эдийн засгийн улирлын шинж, чанартай холбоотой бөгөөд Монгол улсын хувьд 1 болон 4 дүгээр улиралд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, 2 болон 3 дугаар улиралд буурах чиг хандлага жил бүр ажиглагддаг байна. Засгийн газраас ажилгүйдлийн түвшинг жилийн 8.6 хувиас ихгүй байлгах бодлого баримталж байгаа бөгөөд 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд ажилгүйдлийн түвшин ирэх онд 7 хувь, 2016 онд 6.6 хувь, 2017 онд 6.2 хувьд хүрч буурах төсөөллийг гаргажээ. www.nso.mn, www.bloombergtv.mn