by

“УЛААНБААТАР БҮК” 822 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭВ /2014-07-31/ 2014-08-04

Төмөр замын бетон дэрний үйлдвэрээ өнгөрсөн онд ашиглалтад оруулсан “Улаанбаатар БҮК” компани II улиралд хоёр тэрбум 20 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Гэвч өнгөрсөн онд 2.3 тэрбум төгрөгт хүрч байсан тус компанийн цэвэр ашиг огцом буурч 822 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Нийт хөрөнгийн хэмжээ нь 20 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа “Улаанбаатар БҮК” хувьцаат компанийн хувьд өнгөрсөн онд үйлдвэртээ орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, туршиж эхэлжээ. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд баригдах 267 км шинэ төмөр замын бетон дэрийг үйлдвэрлэх зорилгоор анх байгуулагдсан Төмөр замын бетон дэрний үйлдвэр нь хувьд жилд 350-500 мянган ширхэг бетон дэр гаргах хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн “RMS” компанийнх гэдгийг тус үйлдвэрийн нээлтийн үеэр удирдлагууд нь онцолж байсан юм. Эх сурвалж: http://bloombergtv.mn