by

ТӨВ БАНК: ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 915.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА /2014-08-01/ 2014-08-04

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 2014 оны эхний хагас жилийн байдлаар 915.1 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Энэ оны эхний хагас жилд урсгал дансны тэнцэл 603.6 сая долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс нэг тэрбум доллараар буурчээ. Энэ нь барааны гадаад худалдааны данс болон үйлчилгээний худалдааны алдагдал буурсан, орлогын дансны алдагдал 51 хувиар буурсантай холбоотой юм байна. Мөн урсгал шилжүүлгийн ашиг 81 хувиар өсч, 103.5 сая ам.долларт хүрсэн нь нөлөөлжээ. Харин хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар буурсантай холбоотой ажээ. Гэхдээ бусад хөрөнгө оруулалт 129 хувиар буюу 465.5 сая ам.доллараар өссөн байна. Бусад хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхөд аж  ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн гэж Төв банкнаас мэдээллээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn