by

МОНГОЛ УЛСАД 380.3 САЯ ДОЛЛАРЫН ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ. /2014-08-04/ 2014-08-13

Энэ оны эхний хагас жилд Монгол Улсад 380.3 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнийг Төвбанкнаас мэдээллээ. Зургадугаар сард хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх сараас 22 сая доллараар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70 орчим хувиар буурчээ. Нийт хөрөнгө оруулалтын 205.3 сая доллар нь хувь нийлүүлсэн хөрөнгө байхад үлдсэн нь орлогын дахин хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын багцууд байна. Гадаадын хөрөнгө оруулалтын цаашдын төлвийн талаар Төвбанк харьцангуй эерэг хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn