by

ИРГЭДЭД ОЛГОСОН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ. /2014-08-04/ 2014-08-13

Арилжааны банкуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 12.2 их наяд төгрөг болж өсчээ. Нийт зээлийн тавны нэгийг иргэдэд олгосон ипотекийн зээл бүрдүүлж байна. Зээлийн өрийн үлдэгдлийг өмнөх I улиралтай харьцуулахад найман хувиар өссөн талаар Төв банкнаас мэдээллээ. Зээл олголтын сарын өсөлт энэ он гарсаар 1.3-3.1 хувийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь 2013 оны эхний хагас жилтэй харьцуулахад ерөнхийдөө өсөлтийн хурд саарсан дүн юм. Түүнчлэн II улирлын эцсийн тайлангаар зөвхөн иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөг болж өмнөх улирлынхаас 10.1 хувиар өссөн байна. Эх сурвалж: http://bloombergtv.mn