by

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү Хувийн мэдээллийн бодлого (“Бодлого”) нь мэдээлэл хариуцагчийн харилцагч Ард аппликейшн (“Ард апп”)-д нэвтрэх, бүртгүүлэх, баталгаажуулах, түүний үндсэн болон туслах цэсүүдэд байршсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх, төлбөр тооцоо хийх болон бусад хэлбэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад ашиглагдана.
1.2. Энэхүү бодлогоор мэдээлэл хариуцагч нь мэдээллийн эзний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Энэхүү бодлогод хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
1.3.1. “мэдээллийн эзэн” гэдэг нь Мэдээлэл хариуцагчийн харилцагч, Аппад бүртгүүлсэн харилцагч болон түүний хууль ёсны төлөөлөгч;
1.3.2. “мэдээлэл хариуцагч” гэдэг нь Ард Апп, биет болон виртуал салбараар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байгууллага ;
1.3.3. “мэдээлэл цуглуулах” гэдэг нь мэдээллийн эзний хувийн мэдээллийг олж авах, бүрдүүлэх, үндсэн системд бүртгэх ажиллагаа;
1.3.4. “мэдээлэл ашиглах” гэдэг нь мэдээллийн эзний хувийн мэдээллийг харилцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр бодлогын Гуравдугаар бүлэгт заасны дагуу ашиглах;
1.3.5. “мэдээлэл боловсруулах” гэдэг нь мэдээллийн эзний мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг;
1.3.6. “бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэдэг нь Ард Аппад байршиж буй бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мэдээлэл хариуцагчийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ;
1.3.7. “Үндсэн систем” гэдэг нь харилцагчийн мэдээллийн бүртгэл хөтлөх, бүтээгдэхүүн, үйлчилгээний бүртгэл тооцоолол хөтлөх, хүү шимтгэлийн тооцооллыг автоматаар гүйцэтгэх зориулалттай АСН-ийн үндсэн программ;

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

2.1. Дараах мэдээллүүд нь мэдээллийн эзний хувийн мэдээлэлд хамаарна.
2.1.1. Хувийн мэдээлэл буюу мэдээллийн эзний овог, нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, шуудан болон цахим шуудангийн хаяг, утасны дугаар;
2.1.2. Ард Аппын баталгаажуулалт цэсийн бусад мэдээлэл;
2.1.3. Хөрөнгө орлогын мэдээлэл (зээл авах үед);
2.1.4. Гуравдагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэл:
• НД - Нийгмийн Даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа;
• Татвар – Татварын өргүй эсэх лавлагаа;
• ШШГЕГ- Өр төлбөргүй эсэх лавлагаа;
• Зээлийн мэдээллийн сангаас харилцагчийн нэр дээр бүртгэлтэй бүх төрлийн зээлийн мэдээлэл ;
2.2. Мэдээллийн эзэн бодлоготой танилцаж зөвшөөрөл өгөхийн өмнө “ДАН” - танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр таньж баталгаажуулна.
*Харилцагч Танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр өөрийгөө мөн болохыг таньж баталгаажуулж, эрсдэлээс хамгаалж байгаа болно.
2.3. Мэдээллийн эзний хувийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй.
2.4. Мэдээллийн эзнийг таньж мэдэх боломжтой бодлогын 2.1-т заасан мэдээллүүд нь дангаараа эсхүл хэд хэдэн мэдээлэл нь хамтдаа хувийн мэдээлэлд хамаарна.

ГУРАВ. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ

3.1. Мэдээллийн эзэн нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглахыг Мэдээлэл хариуцагчид зөвшөөрсөн болно.
3.1.1. Харилцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шинээр харилцагчаар бүртгэх;
3.1.2. Ард Аппад байршиж буй Харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангах;
3.1.3. Харилцагчаас ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, асуудлыг шийдэх;
3.1.4. Систем, программын тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, санхүүгийн чадавхыг тогтоох;
3.1.5. Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа хийх;
3.1.6. Санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Мэдээллийн эзэнд хүргэх;
3.1.7. Хуульд заасан бусад тохиолдол.
3.2. Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг хадгалахдаа дараах үүргийг хүлээнэ.
3.2.1. Мэдээллийн эзний буруутай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бусад тохиолдолд хувийн мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлэх, хуульд заасны дагуу хамгаалах;
3.2.2. Хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад задруулахгүй байх;
3.2.3. Шүүх, прокурор, цагдаа болон бусад эрх бүхий байгууллага албан ёсны шийдвэр, шаардлага хүргүүлэхээс бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг дамжуулахгүй байх;
3.2.4. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах;
3.3. Мэдээлэл хариуцагч нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд:
3.3.1. Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагаар;
3.3.2. Эрх бүхий зохицуулагч байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянагч шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсаны дагуу;
3.3.3. Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
3.3.4. Зээлийн мэдээллийн санд мэдээлэл гаргаж өгөх;
3.3.5. Харилцагчийн мэдээлэлд хандах эрхтэй буюу итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
3.3.6. Хуульд заасан бусад;

ДӨРӨВ.ЗӨВШӨӨРӨЛ

4.1. Мэдээллийн эзэн энэхүү бодлогыг уншиж, танилцах боломжоор ханган өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгосон болохыг баталгаажуулна.
4.2. Мэдээллийн эзэн нь хүлээн зөвшөөрсөн тухай хүсэл зоригоо илэрхийлж баталгаажуулснаар зөвшөөрөл хүчин төгөлдөрт тооцно.
4.3. Үндсэн системийн харилцагчийн мэдээллийн хэсэг дэх “Хувийн мэдээллийн бодлого” талбар баталгаажсан нь мэдээллийн эзэн зөвшөөрсөн болохыг нотолно.
4.4. Энэхүү зөвшөөрөл хүчин төгөлдөр болсноор мэдээллийн хариуцагч нь бодлогын 3.1-т заасны дагуу мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах эрх үүснэ.
4.5. Мэдээллийн эзэн Ард Апп ашиглахдаа оруулсан өөрийн хувийн мэдээллийг “Баталгаажуулалт” цэсээр дамжуулан мэдээллийг өөрчлөх, оруулах боломжтой байна.
4.6. Мэдээллийн эзэн нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон бол гэрээслэл, түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
4.7. Мэдээллийн эзэн АрдКидс Аппад насанд хүрээгүй хэрэглэгчийн хувийн мэдээллийг оруулах тохиолдолд энэхүү зөвшөөрөл нэгэн адил үйлчилнэ.

ТАВ. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

5.1. Мэдээлэл хариуцагч нь мэдээллийн эзний санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
5.2. Энэхүү бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

6.1. Мэдээллийн эзэн нь Апп ашиглаж бүтээгдэхүүн, үйлчилгээ авах тохиолдолд нэвтрэх нэр, нэвтрэх нууц код, гүйлгээний нууц код, пин код, тан код мөн бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, утасны дугаар болон баталгаажуулалтын хэсгийн нууцлал аюулгүй байдлаа хамгаалж, мэдээлэл хариуцагч хуульд заасны дагуу мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
6.2. Мэдээллийн эзэн нь бодлогын 7.1-т заасан мэдээлэл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний нууцлалын мэдээллийг гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр дамжуулахгүй, алдахгүй байх, хэрэв дамжуулсан болон алдсаны улмаас хохирол учирвал түүнийг бүрэн хариуцна.
6.3. Мэдээллийн эзний оруулсан хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон даруй өөрийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мэдээлэлд зохих нэмэлт өөрчлөлт оруулаагүйгээс үүссэн аливаа асуудлыг мэдээллийн эзэн өөрөө хариуцна.
6.4. Мэдээллийн эзэн нь Апп болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахын тулд шаардлагатай хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв, бодит мэдээлэл оруулаагүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, эрсдэлийг хүлээнэ.