by

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү Цахим үйлчилгээний ерөнхий нөхцөл нь (“ЦҮЕН”) Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон түүний хамааралтай компаниуд (“АСН”)-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг Ард Аппликейшн (“Ард Апп)-аар дамжуулан авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. [1]

1.2. Энэхүү ЦҮЕН болон түүнд орох нэмэлт, өөрчлөлтийг www.ardholdings.com цахим хуудас болон Ард Аппад байршуулж мэдээлэл хүргэнэ.

1.3. Харилцагч цахим үйлчилгээ ашигласан нь АСН-ийн салбарт өөрийн биеэр ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээ авахтай адил тооцогдож, хүчин төгөлдөр байна.

1.4. Баталгаажуулалтын хэсэг дэх “Цахим мөнгөний үйлчилгээний гэрээ”-ний 8.2-т заасны дагуу тухайн гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү ЦҮЕН болон түүнд орох нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.5. АСН-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, мөн холбогдох хууль журам зэрэгт өөрчлөлт орсонтой холбогдуулж ЦҮЕН-ийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд энэ талаарх мэдээллийг өөрийн www.ardholdings.com веб сайт эсвэл Ард Аппаар дамжуулан мөрдөгдөх хугацаанаас 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

1.6. ЦҮЕН-д орсон нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хүргэснээс хойш 3 хоногийн хугацаанд харилцагчаас санал, хүсэлт ирүүлээгүй бол ЦҮЕН-д орсон нэмэлт, өөрчлөлтийг талууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр харилцан тохиролцов.

1.7. Энэхүү ЦҮЕН-ийн 1.5-д дурдсан мэдээллийг веб сайт болон Ард Аппаар мэдэгдэж байхыг харилцагч үүгээр зөвшөөрч буй бөгөөд ЦҮЕН-д оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт, шинэчлэлтийн дараа үйлчилгээг авч, үргэлжлүүлэн ашигласаар байгаа бол эдгээр нэмэлт өөрчлөлт, шинэчлэлтийг дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

ХОЁР.ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮҮНИЙ НӨХЦӨЛ

2.1. АСН нь өөрийн лавлах утас [2] болон цахим сүлжээ, платформ дахь албан ёсны баталгаажсан тэмдэг бүхий хуудас [3] , цахим шуудангийн хаягаас [4] харилцагчтай харилцана.

2.2. Дараах тохиолдолд АСН нь харилцагчийн мэдээллийг шаардана. Үүнд:

Үйлчилгээний төрөл

Шаардах асуумж

Холбогдох хэлбэр

Зээлийн лавлагаа

Бүртгэлтэй дугаар, Овог, нэр, РД

Бүртгэлтэй дугаараас холбогдох

Харилцах дансны хуулга

Бүртгэлтэй дугаар, Овог, нэр, РД

Бүртгэлтэй дугаараас холбогдох

АрдКойн дансны хуулга

Бүртгэлтэй дугаар, Овог, нэр, РД

Бүртгэлтэй дугаараас холбогдох

Хувьцааны лавлагаа

Бүртгэлтэй дугаар, Овог, нэр, РД

Бүртгэлтэй дугаараас холбогдох

Пин код сэргээх

Бүртгэлтэй дугаар, Овог, нэр, РД

Бүртгэлтэй дугаараас холбогдох

Борлуулалт

Найзаа урих код

Бүртгэлтэй дугаараас холбогдох

Бүртгэлтэй дугаар солих

Бүртгэлтэй дугаар, Овог, нэр, РД, Тан код

Албан ёсны цахим хуудасны чат болон help@ard.mn цахим шуудангаар ирсэн дугаар солих өргөдөл, өргөдөлтэй хамт селфи, Иргэний үнэмлэхийн зураг, өөрийн зураг

Зээл хаасан тодорхойлолт

Бүртгэлтэй цахим шуудангийн хаягаас хүсэлт явуулсан байх бөгөөд тухайн хаягт тодорхойлолтыг илгээнэ.

Албан ёсны цахим хуудасны чат болон burtgel@ardcredit.com цахим шуудангаар Тодорхойлолт хүссэн өргөдөл болон өргөдөлтэй селфи зураг, Иргэний үнэмлэхийн зураг

Зээлийн гэрээ цуцалсан тодорхойлолт

2.3. ЦҮЕН-ийн 2.2-т зааснаас бусад тохиолдолд АСН харилцагчийн нэвтрэх нэр болон нууц үг, бусад баталгаажуулалтын хэсгийн мэдээлэл болон Ард Апп дахь аливаа мэдээллийг [5] шаардахгүй тул АСН-тэй ижил эсхүл төстэй нэр ашиглаж, цахим орчимд АСН-ийг төлөөлж буй мэт дүр эсгэн хандаж байгаа залилангийн шинжтэй санал, хүсэлт, шаардлагад нууц мэдээллээ өгөхгүй байх, үүнээс үүдэн гарсан үр дагаврыг харилцагч өөрөө хариуцах ба энэ талаар АСН-д мэдэгдэнэ.

2.4. АСН нь бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, нөхцөл, шаардлага, урамшуулал, зээлийн мэдээллийг зөвхөн АСН-ийн цахим сүлжээ, платформ дахь албан ёсны баталгаажсан тэмдэг бүхий хуудас болон АСН лавлах утсаар мэдэгдэнэ.

2.5. Харилцагч өөрийн мэдээллийг нууцлан хамгаалах үүргээ зөрчсөн эсхүл өөрийн болгоомжгүйгээс бусдад алдсан, дамжуулсны улмаас залилан луйврын шинжтэй гүйлгээ хийгдсэний улмаас хохирол учирсан бол цагдаа эсхүл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх ба АСН-ийн зүгээс шаардлагатай мэдээллийг гарган өгч хамтран ажиллана.

2.6. Ард Аппын нэвтрэх нэр, нууц үг, пин код, тан код мөн Ард Аппад бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, утасны дугаар, нууц асуулт, хариулт болон “Баталгаажуулалт”-ын хэсэг нь харилцагчийн баталгаат гарын үсэг адил хүчин төгөлдөр бөгөөд энэхүү баталгаажуулалтын хэрэгслүүдээр дамжуулан хийгдсэн аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний гүйлгээ нь харилцагч гүйлгээг зөвшөөрч, баталгаажуулсан гэж үзэхийг үүгээр зөвшөөрч, харилцан тохиролцов.

2.7. Цахим үйлчилгээ ашиглах тохиолдолд харилцагчийн оруулсан мэдээлэл, баталгаажуулалт нь бүгд үнэн зөв, бүрэн бөгөөд буруу мэдээлэл оруулсан, мэдээллээ өөрчлөөгүйгээс үүссэн үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.

2.8. Ард Аппаас авах боломжтой бүхий л мэдээлэл, зээл, зээлийн төлөлт, төлбөр тооцоо, гүйлгээний төлбөрийн хэмжээ болон бусад мэдээллийг алдаатай, илүү, дутуу эсхүл үнэн зөв бөглөөгүйгээс үүдэн гарах аливаа эрсдэл, хариуцлагыг дангаар бүрэн хүлээхийг үүгээр баталж байна.

2.9. Харилцагчийн бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, утасны дугаарт очсон мэдээлэл нь цахим үйлчилгээний нууцлалын салшгүй нэг хэсэг бөгөөд харилцагч өөрийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, бусдад алдахаас сэргийлэх үүрэгтэй.

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. АСН дараах эрх, үүргийг хүлээнэ.

3.1.1. ЦҮЕН-ийг өөрийн санаачилгаар нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх;

3.1.2. Харилцагчид цахим үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлэх;

3.1.3. Харилцагчид Цахим үйлчилгээний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, ашиглах заавар, зөвлөмжийг өгөх;

3.1.4. АСН-ийн Хувийн мэдээллийн бодлогын дагуу харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалж, гүйлгээний болон бусад хувийн мэдээллийг Хувийн мэдээллийн бодлогод зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;

3.1.5. Харилцагч цахим үйлчилгээ ашиглах явцад 5 минутын дотор функцийн үйлдэл хийгээгүй тохиолдолд харилцагч болон АСН-ийг эрсдэлээс хамгаалах зорилгоор харилцагчийг Ард Аппаас автоматаар гаргах;

3.1.6. Харилцагч нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийн аль нэгийг нь 3 удаа буруу оруулсан тохиолдолд Харилцагчийн тухайн нууц үгийг системээс автоматаар блоклох;

3.1.7. Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадас болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн, террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй;

3.1.8. Цахим үйлчилгээг нийлүүлэгч байгууллага, үүрэн телефон операторын буруутай үйл ажиллагаа болон холбогдох сүлжээний гэмтэл саатал, эсвэл Харилцагчийн холбогдож буй техникийн программ, вирус зэрэг АСН-ээс үл хамаарах шалтгаан, нөхцөл байдлаас үүдэн гарах аливаа хохирлыг АСН хариуцахгүй;

3.1.9. Эрх бүхий байгууллагаас оролцогчийн дансаар дамжуулан аливаа хууль бус гүйлгээ хийгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд дансны зарлагын гүйлгээг зогсоох;

3.1.10. АСН-ийн зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, олон улсын гэрээ конвенц, дүрэм, журмын дагуу эрсдэл бүхий залилангийн шинжтэй болон сэжигтэй гүйлгээнээс сэргийлэх зорилгоор тогтоосон гүйлгээний лимитийн хүрээнд шилжүүлэг гүйлгээг түр саатуулж болох ба харилцагчаас тодруулга хийж гүйлгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Мөн холбогдох хууль журам, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу залилангийн шинжтэй болон сэжигтэй гүйлгээний тайланг гаргаж өгөх;

3.2. Харилцагч дараах эрх, үүргийг хүлээнэ.

3.2.1. Энэхүү ЦҮЕН-ийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг АСН-ээс шаардах;

3.2.2. Харилцагч цахим үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үг болон бусад баталгаажуулалтын хэсгээ алдагдах эрсдэл бүхий тоног төхөөрөмжид хадгалах, эд зүйлс дээр тэмдэглэхгүй байх, бусдад алдахаас сэргийлэх;

3.2.3. Нэвтрэх нууц үг болон гүйлгээний нууц үгээ 3-6 сар тутамд сольж хэвших;

3.2.4. Ард Аппын үйлчилгээг ашиглаж дууссан даруйдаа аппаас гарч байх, энэ үүргийг биелүүлээгүйгээс болж үүдэн гарах аливаа хохирлыг АСН хариуцахгүй;

3.2.5. Ард аппад нэвтрэх нэр, нууц үг болон бусад баталгаажуулалтын мэдээллийг бусдад дамжуулахгүй байх, нууцлалыг хадгалах, задруулахгүй байх, эдгээрийг хамгаалаагүйгээс үүсэн гарсан аливаа хохирлыг өөрөө хариуцах;

3.2.6. Ард Аппад нэвтрэх нэр, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулж, ашиглуулсны улмаас дансны гүйлгээ шилжүүлэг хийгдэж хохирол учирсан бол АСН хариуцахгүй;

3.2.7. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцооны баримтыг хуурамчаар үйлдэх, залилан мэхлэх болон гэрээгээр хүлээсэн бусад үүргийг зөрчих замаар АСН-д хохирол учруулсан бол хохирлыг үл маргах журмаар төлөх;

3.2.8. Ард Аппын пин код, нууц үг, тан код болон бусад баталгаажуулалтын мэдээллийг мартсан, буруу оруулсны улмаас гүйлгээ амжилтгүй, гүйлгээ саатсанаас үүсэх аливаа эрсдэлийг өөрөө хариуцах;

3.2.9. Цахим үйлчилгээний бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай лавлагаа мэдээллийг АСН-ийн лавлах утасны дугаар болон харилцагчийн үйлчилгээний ажилтнаас биечлэн авах, АСН-ийн цахим сүлжээ, платформ дахь албан ёсны баталгаажсан тэмдэг бүхий хуудас руу хандах (Жишээ: https://www.facebook.com/ArdFinancialGroup);

3.2.10. Харилцагч цахим үйлчилгээгээр дамжуулан авч буй аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахдаа гүйлгээний мэдээллийг сайтар шалгах, хянаж шалгасны үндсэн дээр гүйлгээ хийх;

3.2.11. Харилцагчийн дансанд давхар болон илүү мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн мөн төлбөр тооцооны алдаатай, андуурагдсан гүйлгээ хийгдсэн тохиолдолд тухайн хөрөнгийг аливаа данснаас үл маргах журмаар төлөх, суутгуулахыг зөвшөөрөх;

3.2.12. Харилцагчийн дансанд ЦҮЕН-ийн 3.2.11-т заасан гүйлгээ орсон тохиолдолд тухайн гүйлгээг залруулга хийхийг зөвшөөрөхгүй, эсвэл мэдсээр байж завшсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.5-д заасны дагуу хариуцлага хүлээх;

3.2.13. Энэхүү ЦҮЕН-ийн 2.1-т заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг зөрчсөн аливаа асуудал, эрсдэлийг харилцагч өөрөө хариуцах;

ДӨРӨВ. ЦАХИМ МӨНГӨНИЙ ГҮЙЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ

ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

4.1. Цахим мөнгөний үйлчилгээтэй холбоотой дараах төрлийн гомдол байна. Үүнд:

4.1.1. Хэрэглэгч шинээр бүртгүүлэх, данс холбох, данс хасах, үндсэн данс солих, утасны дугаар солих, тан код авах, пин код сэргээх, солих, үйлчилгээний эрх нээх, хаах, сунгах болон ЦҮЕН-ийн 2.2-т заасан гомдол, хүсэлт;

4.1.2. Санхүүгийн гүйлгээтэй холбоотой дараах гомдол маргаан байна. Үүнд :

4.1.2.1. Данс андуурсан гүйлгээ;

4.1.2.2. Илүү болон дутуу дүнгээр хийгдсэн гүйлгээ;

4.1.2.3. Давхар хийгдсэн гүйлгээ;

4.1.2.4. Үйлчилгээ аваагүй данснаас хасагдсан гүйлгээ;

4.1.2.5. Буцаалт хийгдсэн гүйлгээ;

4.1.2.6. Системийн алдаа гарсан гүйлгээ;

4.2. Гомдол гаргах хугацаа нь гүйлгээ хийгдсэнээс хойш 30 хоног байна.

4.3. Гомдол шийдвэрлэх хугацаа

4.3.1. Санхүүгийн бус гомдол маргааныг ажлын нэг өдрийн дотор / олон нийтээр амрах эсхүл амралтын өдөр бол дараагийн ажлын өдөр/ шалгаж шийдвэрлэх бөгөөд санхүүгийн гүйлгээтэй холбоотой маргааныг гурав хоногийн дотор шийдвэрлэнэ.

4.3.2. АСН-ийн үйлчилгээний болон системийн сайжруулалт, өөрчлөлт хийж байгаа тохиолдолд системийн сайжруулалт, өөрчлөлтийн төрлөөс шалтгаалан гомдол маргаан шийдвэрлэх хугацаанд өөрчлөлт орох боломжтой байна.

4.3.3. Бусад банк руу хийсэн гүйлгээтэй холбоотой хүлээн авсан гомдол, маргааны хүсэлтийг 5 хоногийн дотор шалгаж, буцаалт хийх, залруулан мэдэгдэх эсхүл үндэслэлгүй гомдол, маргаан гэж үзвэл хариуг холбогдох нотлох баримтын хамт оролцогчид ирүүлнэ.

4.3.4. Оролцогчийн ирүүлсэн гомдол, маргааны хариуг оролцогчид танилцуулж буцаалт хийх тохиолдолд харилцагчаас буцаалтын гүйлгээний зөвшөөрөл авсан үед залруулга хийнэ.

4.3.5. Оролцогч татгалзсан, гүйлгээг буцаах боломжгүй, данснаас буцаалт хийх зөвшөөрөл олгохгүй хариу өгвөл маргааныг холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.

ТАВ.БУСАД

5.1. ЦҮЕН нь Ард Апп дахь бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна.

5.2. Энэхүү ЦҮЕН-тэй холбоотой санал хүсэлтээ АСН лавлах утас, “Ard financial group” цахим хуудас эсхүл info@ardholdings.com цахим шуудангийн хаягаар хандан илгээж болно.

5.3. Ард апп, түүн дээрх мэдээлэл, өгөгдөл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний лого, дүрс, дизайн, өнгө зэрэг нь АСН-ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлахыг хориглоно.

5.4. Ард апп болон цахим үйлчилгээнд ашиглагдаж буй зохиогчийн эрхээр хамгаалагдсан программ хангамжийн кодыг энгийн хэлбэрт оруулах, программ хангамжийн бүтцийг хуулбарлах (бүхэлд нь эсвэл хэсэгчлэн), урвуу инженерчлэл хийх, задлах зэргээр ямар нэгэн байдлаар түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.

5.5. ЦҮЕН-тэй холбогдон гарсан аливаа зөрчилдөөн, маргааныг талууд эвийн журмаар зөвшилцөн шийдвэрлэхийг эрмэлзэх ба хэрэв шийдэлд хүрч эс чадвал маргааныг Монгол Улсын хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.



[1] Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон түүний хамааралтай компаниудын Ард Аппад байршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг цаашид “цахим үйлчилгээ” гэх

[2] 77003322

[3] ArdFinancialGroup

[5] “Ард Апп дахь аливаа мэдээлэл” гэдэгт дараах мэдээллүүд хамаарна. Үүнд:

1. Нэвтрэх нэр, нууц үг, тан код, найзаа урих код, утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон Ард Апп дах бусад мэдээлэл