МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ FTSE RUSSELL ФРОНТИЕР ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТАНД БУЦАЖ ОРОХ БОЛОМЖТОЙ

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE группийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс 2017 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн “Ажиглалтын жагсаалт”-аас хассанд харамсалтай байгаагаа илэрхийлж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтанд дахин орох боломжтой байгааг мэдэгдлээ.
http://www.mse.mn