ХЯТАД УЛСЫН АЛТНЫ БАТЛАГДСАН НӨӨЦ НЬ 12 100 ТОНН ГЭНЭ

2016 оны сүүлийн үеийн байдлаар Хятад улсын батлагдсан алтны нөөц 12 100 тонн хүрсэн байна гэж “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Ингэснээрээ Хятад улс алтны нөөцөөрөө дэлхийд 2 дугаар байрт буюу Өмнөд Африк улсын дараа орж байна. Хятад улс сүүлийн 10 жилийн туршид алтны үйлдвэрлэлээрээ, мөн сүүлийн 4 жилийн туршид алтны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Одоогоор жилдээ 450 тонн орчим алт олборлож байгаа бөгөөд 2020 он гэхэд жилд 500 тонн алт олборлох зорилт тавиад байгаа юм.
http://www.bloombergtv.mn