07
2017-09
“VOLKSWAGEN” КОМПАНИ БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 1.8 САЯ АВТОМАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТНА
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани түлшний шахуургад алдаа илэрсний улмаас БНХАУ-ын зах зээлээс 1.8 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. БНХАУ-ын Шударга өрсөлдөөний газрын мэдээлснээр эргүүлэн татах автомашинуудад “Volkswagen”-аас гадна “Saic” болон “Faw” гэсэн тус компанийн БНХАУ дахь хувь нийлүүлсэн хоёр компанийн автомашинууд хамаарах юм байна.