31
2017-08
“ГОВЬ” ХК ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАA
Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК нь 100% ноолууран пальтоны үйлдвэрлэл болон борлуулалтаараа Дэлхийд №1 болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд тайлант хугацаанд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өсч 33.9 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 7 хувиар өсч 3.4 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагаанд дараах онцлох үйл явдлууд гарсан байна. Үүнд:
*Эрээн болон Брюссель хотуудад нэрийн дэлгүүрээ амжилттай нээж, гадаад зах зээлээ тэлэв.
*Өөрийн онлайн худалдааны сайттай (www.gobicashmere.com) болсон бөгөөд дэлхийн хаанаас ч “Говь”брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болов.
*Оёмолын шинэ үйлдвэрийн нээлтээ хийж, оёмолын нийт хоёр үйлдвэртэй болсноор жилд 100,000 ширхэг ноолууран пальто үйлдвэрлэх хүчин чадалтай болов.
*Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг хүртэв.