31
2017-08
АВСТРАЛИЙН ТӨМРИЙН ХҮДРИЙН КОМПАНИУД ШИНЭ УУРХАЙД 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА
Төмрийн хүдэр үйлдвэрлэгч Австралийн хамгийн том компаниуд шинэ уурхай нээхэд 10 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотой юм. "Rio Tinto" тэргүүтэй экспортлогч гурван том компани шинээр 170 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий уурхай нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.