23
2017-08
"JOHNSON & JOHNSON"-ИЙГ 417 САЯ АМ.ДОЛЛАРААР ТОРГОНО
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Johnson & Johnson" компанийг 417 сая ам.доллараар торгох шийдвэрийг Лос Анжелес хотын шүүхээс гаргажээ. Тус компани торгуулийн мөнгийг АНУ-ын иргэн 62 настай нэгэн эмэгтэйд төлөх үүрэг хүлээгээд байгаа юм. Учир нь шүүхэд хандсан эмэгтэй "Johnson & Johnson"-ийн хүүхдийн хуурай цацлагыг урт хугацааны турш хэрэглэсний улмаас өндгөвчний хорт хавдартай болсон гэсэн онош гарчээ. "Johnson & Johnson" компанийн хүүхдийн цацлагатай холбоотой нийт 5500 зарга холбогдох шатны шүүхэд ирсэн аж.