КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ "ТОГТВОРТОЙ БАЙХ" ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Долдугаар сард Монголоос экспортод гаргасан баяжуулсан коксжих нүүрсний дундаж ханш тонн тутамдаа 139.51 ам.доллар байсан бол боловсруулаагүй коксжих нүүрсний дундаж ханш 107.38 ам.доллар хүрчээ. Мөн 5500 ккал-с илүү илчлэгтэй боловсруулаагүй нүүрсний дундаж ханш 102.33 ам.доллар болсон талаар Сангийн яам мэдээлсэн юм. Байгаль орчноо хамгаалах БНХАУ-ын Засгийн газрын бодлогоос гадна Шандон зэрэг гол мужид коксжих нүүрсний компаниуд олборлолтоо танаж байгаа нь ийнхүү үнэ ханш өсөхөд эергээр нөлөөлж байна. Ямартай ч ойрын нэг жилийн хугацаанд үнэ ханш тогтвортой байх төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо.