11 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧ, 9 ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ

Энэ өдрийн үнэт цаасны төрөл засгийн газрын 2,817 ширхэг бонд 275.9 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин хоёрдогч зах зээлийн арилжаагаар 315,457 ширхэг хувьцаа 377 сая төгрөгөөр арилжигдлаа. Хувьцааны ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 6 компанийн 167,167 ширхэг хувьцаа 63.95 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 145,191 ширхэг хувьцаа 36.72 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 282 ширхэг хувьцаа 394,800 төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Зах зээл дээр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 189 удаагийн хэлцэл хийгджээ.

АПУ /MSE:APU/ компанийн 126,174 ширхэг хувьцаа 54.05 сая төгрөгөөр арилжигдснаар 5 дахь өдрөө тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүллээ. Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 53.42%-ийг, үнийн дүнгийн 61.46%-ийг эзэлсэн байна. Ханшийн хөдөлгөөнийг харвал 20 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 11 компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцааны ханш буурав. Говь /MSE:GOV/ компанийн хувьцааны ханш 6.65%-ийн өсөлт үзүүлсэн бол Хөх ган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш -11.20%-иар буурсан байна.