Тус компани 2016 онд дөрвөн сая тонн нүүрс олборлож, 98.1 хувийг нь экспортод гаргасан байна. Нүүрсний борлуулалтаас 176.5 тэрбум төгрөгийн орлого олсноос 54.04 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Түүнчлэн “Тавантолгой” компани энэ долоо хоногийн гурван өдөр хувьцаагаа арилжиж нийт 1,485 ширхэг хувьцаа 7.82 сая төгрөгт зарагдсан байна. Зах зээлийн үнэлгээнд томоохон өсөлт гарсан компаниуд дундаас тус компанийн зах зээлийн үнэлгээ нь энэ оны I улиралд 49.8 хувь буюу хамгийн өндөр хэмжээгээр өссөн.