20
2017-07
3 САРЫН ДОТОР ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 165.7%-ИАР ӨСӨВ
Монголын Хөрөнгийн Бирж дээрх хувьцааны сүүлийн 3 сарын ханшийн хөдөлгөөнийг харвал 84 хувьцаат компанийн ханшид өөрчлөлт гарсан байгаа бөгөөд үүнээс 50 хувьцааны ханш өсч, 34 компанийн хувьцааны ханш буурчээ.
Өсөлттэй хувьцааг Евразиа капитал холдинг /MSE:SUN/ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 165.72%-ийн өсөлтөөр тэргүүлж байгаа бол Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн хувьцааны ханш 100.9%-ийн, Хишиг уул /MSE:HSX/-ийн ханш 78.67%-ийн өсөлтөөр удаалж байгаа юм.
Харин ханшийн уналттай хувьцааны тухайд Стандарт ноос /MSE:ALI/ компанийн хувьцаа хамгийн өндөр хэмжээгээр буюу -38.916%-иар унаад байгаа бол Мерекс /MSE:MRX/-ийн ханш -38.78%-ийн, Сор /MSE:SOR/ компанийн хувьцааны ханш -35.77%-ийн уналттай байна.