Үнэт цаасны төрлөөр нь харвал бондын зах дээр Засгийн газрын 19,661 ширхэг бонд 1.93 тэрбум төгрөгөөр, Сүү /MSE:SUU/ компанийн 1,112 ширхэг бонд 111.23 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин хувьцааны тухайд 15 компанийн 54,646 ширхэг хувьцаа 17.2 сая төгрөгөөр зарагдсан байна.
Хувьцааны ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 4 компанийн 40,256 ширхэг хувьцаа 12.3 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 14,370 ширхэг хувьцаа 4.8 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 20 ширхэг хувьцаа 0.025 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна.
Харин хөрөнгө оруулагчдын хооронд 44 удаагийн хэлцэл хийгдсэн байна. АПУ /MSE:APU/ компанийн 30,797 ширхэг хувьцаа 9.72 сая төгрөгөөр арилжигдсан нь тоо ширхэг болон үнийн дүнгээр тэргүүлэх үзүүлэлт боллоо. Салбараар нь харвал Хүнсний салбарын хувьцаа тоо ширхэгийн 73.56%-ийг, үнийн дүнгийн 67.63%-ийг бүрдүүлсэн байна.