АХБ-наас мөнгөний зөөлөн бодлогоо чангаруулахыг зөвлөв

Эдийн засагт үүсээд буй хүндрэлийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, нүүрсний экспорт багассан, төсөв мөнгөний зөөлөн бодлого явуулж байгаагаас үүдэн төлбөрийн тэнцэл дарамтад орсон хэмээн АХБ-наас тайлбарлаж байна. Түүнчлэн нээлттэй, жижиг эдийн засагтай манай улсын хувьд төсөв, мөнгөний тэлэх бодлого хүчтэй явуулсан нь төлбөрийн тэнцлийн дарамт үүсгэхэд хүргэжээ. Ийм байдал үүсгэхэд манай эдийн засагт шууд хамааралтай урд хөршийн нөлөөлөл их аж. Тухайлбал эдийн засагт жин дардаг нүүрсний экспорт 2011 оноос үнийн дүнгээрээ буурсан. АХБ-ны дэвшүүлсэн таамгаар энэ онд ДНБ-ний өсөлт 9.5 хувь байх нь. Ингэхдээ Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг тооцжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онтой харьцуулбал тодорхой хувиар өснө хэмээн тэд үзэж байна. 17.5 хувь болтлоо өссөн манай эдийн засаг өнгөрсөн жил 11.7 хувьд хүрсэн. Тэгвэл АХБ-ны эдийн засагчид энэ онд инфляцийн хувьд хоёр оронтой тоо руу орж 11 хувь байна хэмээн тооцжээ.

4/2/14
Эх сурвалж: www.montsame.gov.mn