"Peabody Energy" компанийн хувьцааны үнэ өслөө

Хөрөнгийн зах зээл тогтворгүй байсан хэдий ч “Peabody Energy” компаний хувьцааны үнэ 2.87 хувиар буюу 0.48 доллараар өслөө. Компанийн хувьцааны үнэ өссөн шалтгааныг “Cowen and Company” гаргасан үнэлгээний шинэчлэлтэй холбон тайлбарлаж болно. Хөрөнгө оруулалтын компани нь хувьцааны үнэлгээг "market perform"-с "outperform" руу ахиуллaа. “Cowen and Company” нь “Peabody Energy” компанийн 12 сарын зорилтот үнийг 19 доллараас 20 доллар болгож өсгөсөн байна. Тэдний хийсэн үнэлгээний өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж бусад нүүрсний компаниудын хувьцааны үнийг өсөхөд нөлөөллөө. “Alpha Natural Resource”- ийн хувьцааны үнэ 3.67 хувиар буюу 0.17 доллараар өсч 4.56 доллараар хаагдлаа. “Arch Coal”- ийн хувьцааны үнэ 3.08 хувь буюу 0.15 доллараар өсч 5.02 доллараар хаагдлаа.

4/5/14
Эх сурвалж: www.bidnessetc.com