Credit Suisse банк “Mongolia Mining Corporation”- ийн хувьцааны үнэлгээг “neutral” байсныг “outperform” болгож дээшлүүллээ. Credit Suisse- ийн хувьд MMC- ийн нэгж хувьцааны зорилтот үнийг 1.1 Хонк Конг доллар болно хэмээн таамаглаж байна. Үүнээс өмнө 2 дугаар сард HSBC банкнаас “MMC”- ний хувьцааны үнэлгээг “underperform” байсныг “neutral” болгож нэмэгдүүлж байсан. Ухаа Худаг-Гашуун Cухайтын чиглэлийн авто замаа Эрдэнэс Монгол компанид "ММС" худалдсанаар төлбөрт нь 90.3 сая доллар хүлээж авсны дараа Moody’s болон S&P агентлаг тус компанийн богино хугацаат тайлан тэнцэлд эерэгээр нөлөөлнө хэмээн дүгнэж байжээ. Өнгөрсөн сард "ММС" олон улсын 2 банкнаас 200 сая долларын зээл авхаар хийсэн байна. Үнэт цаасны төлбөрт зарцуулхаар төлөвлөж байгаа энэ хөрөнгө нь компанийн санхүүгийн тайлангийн тэнцэлд эерэгээр нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна.
4/7/14
Эх сурвалж: bloombergtv.mn
11
2014-04