Монгол Улсын өмнөд хэсэгт орших Оюу Толгойн далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх техник эдийн засгийн үндэслэл 2014 оны эхний хагаст гарах төлөвтэй байна. Уг үндэслэлийг Монгол Улсын Эрдэс Баялгийн Зөвлөл мөн тус уурхайн хувьцаа эзэмшичид батлах ёстой.Туркойз Хиллийн дийлэнх хувьцааг эзэмшигч Рио Тинто болон Монгол Улсын Засгийн Газар далд уурхайн бүтээн байгуулалтын эргэн тойронд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж, төслийн санхүүжилтийг батлах тал дээр хамтран ажиллаж байна.2014 оны эхний улиралд төлөвлөгдөж байсан борлуулалтын хэмжээ нь Оюу Толгой ХХК-ийн зэс хайлуулах үйлдвэрт үүссэн техникийн саатлаас болж бууран хоёр, гурав дахь улирал руу зарим орлого хойшлогдсон байна.Борлуулалт нь 2014 оны 1,2 дугаар сард хүлээгдэж байснаас бага байсан хэдий ч 3 дугаар сараас сайжирч эхэлсэн юм. Тус компани 2014 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар 43,000 тонн баяжмал борлуулсан. Туркойз Хилл нь Оюу Толгой ХХК-ийг 2014 онд 135,000-с 160,000 тонн зэсийн баяжмал мөн 600,000-с 700,000 унци алтны баяжмал үйлдвэрлэнэ хэмээн үзэж байна. 2014 оны 2 дугаар сард Оюу Толгой ХХК нь өөрийн худалдан авагчдад 126 сая долларын эргэлтийн бус зэсийн баяжмалын урьдчилсан төлбөрийн гэрээ байгуулсан.
4/8/14
Эх сурвалж: www.asiaminer.com
11
2014-04