Инфляци буурч, урсгал дансны тэнцэл сайжирсантай холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 онд тогтвортой байж, 2015 онд энэ төлөвөө хадгалж үлдэхээр байна
2013 онд эдийн засаг 11.7 хувиар өсч, 2012 оны 12.4 хувийн өсөлттэй харьцуулахад буурсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас санхүүжиж буй нүүрсний экспорт болон уул уурхайн хөгжлийн сааралтын хохирлыг барагдуулaхын тулд хэрэгжүүлж буй өндөр тэлэлттэй төсөв болон сул мөнгөний бодлогоос хамаарч өсөлт ихэссэн юм. Эдийн засгийн өсөлт нь сүүлийн 2 жилд ядуурлын түвшинг 11 хувиар бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн.Аж үйлдвэрлэл нь 5.1 хувиар эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж энэ нь барилгын салбар 66 хувиар тэлсэнтэй холбоотой. Оюу Толгой ордын зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой уул уурхайн үйлдвэрлэл 20.7 хувиар нэмэгдсэн. Үйлчилгээний салбар 10 хувиар тэлж 4.3 хувиар эдийн засгийн өсөлтөнд нөлөөлсөн. Цаг агаарын тааламжтай байдал нь хөдөө аж ахуйг 13.5 хувиар өсөхөд нөлөөлсөн. Дотоодын хэрэглээ нь зарлага талаас эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болсон. Нийт капиталын хуримтлал 2.1 хувиар өсч, гадаад худалдаа, үйлчилгээ 3.6 хувиар буурсан. Оюутолгой төслийн эхний үе шатны гүйцэтгэл мөн гадаадын хөрөнгө оруулалтын бууралт нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортыг буурахад гол нөлөө үзүүлсэн байна. Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ) нь төсвөөс гаднах зардлын санхүүжилтийн гол эх үүсвэр болж 2013 онд ДНБ-ний 9.6 хувьтай тэнцэх нийт дүнг замын төслийг санхүүжүүлэхэд зарцуулсан.
4/8/14
Эх сурвалж: www.adb.org
11
2014-04