АХБ-ны ахлах эдийн засагч Жан Хансентэй хийсэн ярилцлага

-Оюу Толгой төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар Азийн Хөгжлийн Банкны дэвшүүлж буй хэтийн төлөв.
Та тайлан дээр тулгуурлан 2014 онд Оюу Толгойн өргөжилт эхлэхгүй хэмээн үзсэн.Засгийн газар болон Рио Тинтогийн хоорондох одоогийн маргаан 2014 оны турш үргэлжлэх болов уу? Эдийн засагт учрах эрсдэл нь юу вэ?
Хансен: Хансен: Одоогийн нөхцөл байдлаас харахад хэлэлцээр үр дүнд хүрэх боломжгүй. 3 дугаар сарын 31-ний санхүүжилтийн амлалтын хугацаа нь өнгөрcөн. Зуны сүүл хүртэл эсвэл хэлэлцээр үр дүнд хүрсэн тохиолдолд ч эдийн засгийн өсөлтөнд нөлөө үзүүлэхгүй. Бүх оролцогч талуудын сонирхол бүхий Оюу Толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ нь итгэлийн тэмдэг болж мөн бусад гадаад хөрөнгө оруулалтын урсгалд дэмжлэг үзүүлхээр харагдаж байна.
2009 онд батлагдсан Оюу Толгойн гэрээ нь дараа дараачийн гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг хөхүүлэн дэмжсэн. 2013 онд Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх мөн эдийн засгийн үе шатуудыг тогтворжуулах тал дээр шинэчлэлүүдийг хийж баталсан. Ийм шийдвэр гаргахад түрүү жил юу өөрчлөгдсөн бэ?
Хансен: Бид гадаадын xөрөнгө oруулалтын урсгал 55 хувиар буурч эдийн засгийн өсөлтөнд нөлөөлхийг тооцоологүй. Гадаадын xөрөнгө oруулалтын урсгал нь Монголын уул уурхайн бус салбар болох нийтийн үйлчилгээний салбарт, тодруулбал худалдаанд чухал нөлөө үзүүлдэг.
Тэдгээр нь ихэвчлэн импортыг санхүүжүүлдэг ч, нэмүү өртөг шингэсэн хөдөлмөр шаардсан үйлчилгээг бий болгодог. Төгрөгийн ханшны уналт (2013 оны эхэн үеээс Монгол улсын валют АНУ-ын долларын эсрэг 27 хувиар буурсан) нь импортын үнийг нэмэгдүүлж Монголчуудын орлогонд сөрөг нөлөө үзүүлж байна.

-Эрх баригчид 10 сард батлагдсан шинэ Гадаадын Хөрөнгө Оруулалтын хууль эрх зүйн орчин нь ГХО-ыг сэргээнэ хэмээн үзсэн. Хэдийгээр шинэ хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдcан ч АХБ -ны тайланд" ихээхэн хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татaхад цаг хугацаа орно" хэмээн дурьдсан байсан Юунаас гадаадын хөрөнгө оруулагчид сэрэмжлээд байна вэ?
Хансен: Одоогийн байдлаар, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага сайжирсан талаар үзүүлэлт гараагүй байгаа . Макро эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж мөн томоохон төсөлд тооцогдох Оюу Толгойн асуудал шийдэгдвэл, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл дээшлэн.
-Тайлан нь "тогтворгүй" макро эдийн засгийн бодлого давамгайлах хэрэгтэйг харуулж байна. Банк болон барилгын салбарууд нь мөнгөний урамшууллаас ашиг тусаа авсан ба 2013 онд эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн.2013 онд банкны зээл 41 хувиар өсч, барилгын салбар 66 хувиар өссөн. Монгол банк мөнгөний ханшийг тогтоох хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд энэ хоёр салбарт хямрал нүүрлэх болов уу?

Хансен:Зээлийн өндөр өсөлтийн үеүд нь зээл тогвортой байхад ихэвчлэн нэгээс хоёр жилийн дараа банкны багцад бэрхшээл учруулдаг. Эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан үед банкны багцад бэрхшээлүүд гарч ирдэг. Гэвч энэ нь бидний эдийн засагт хийсэн шинжилгээнд хамаарахгүй.

4/8/14
Эх сурвалж: AXБ