Олон улсын валютын сангаас гаргасан эдийн засгийн төлвөөр энэ онд Монгол Улс 12.9 хувийн өсөлттэй гарах бол 2015 онд 7.7 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн тооцоолжээ.2014, 2015 оны дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төлвөөр АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжих бол ОХУ, Бразил зэрэг орны өсөлт саарах төлөвтэй байгаа аж. Тус сангаас дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар өснө хэмээн үзжээ. Эдийн засгаараа тэргүүлж буй АНУ-ыг энэ онд 2.8 хувь, 2015 онд гурван хувиар өснө гэсэн төлөв ажиглагдсан байна. Ингэснээр өнгөрсөн оны 1.9 хувийн өсөлттэй харьцуулахад тус улсын эдийн засгийн өсөлт гарах нь. Харин Японы хувьд худалдааны татвараа найман хувь болгож нэмэгдүүлсэн нь эдийн засгийн өсөлтөө хойш нь чангаалаа хэмээн тайлбарлажээ.
4/10/14
Эх сурвалж: www.montsame.gov.mn
11
2014-04