Өнгөрсөн аравдугаар сард Дэлхийн банк манай улсын 2014 оны эдийн засгийн өсөлтийг 10.3 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан. Харин энэ удаад 2014 онд Монголын эдийн засгийн өсөлт 11.4 хувьд хүрнэ гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Дэлхийн банк Монголын эдийн засгийн таамаглалаа дээшлүүлж байна. Олон улсын байгууллага ийнхүү Монголыг эерэгээр харахад он гарсаар хэрэгжиж эхэлсэн хуулиуд, 2013 оны эдийн засгийн өсөлт, эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг нь нөлөөлжээ. Мөн 2014 он гарсаар хөрөнгө оруулалт нэмэгдсэн, эдийн засгийн голлох салбаруудын бодлого тодорхой болсон зэрэг сайн үзүүлэлтүүдийг анхаарч үзсэн байна.
4/9/14
Эх сурвалж: economics.eagle.mn
11
2014-04