Үндэсний статистикийн хорооноос 2014 оны эхний улирлын гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа. 2014 оны эхний улиралд Монгол улс худалдааны гол түнш таван улстай хийсэн худалдаа 1.9 тэрбум доллар болж өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад 1.5 хувиар буурсан байна. Үүнээс БНХАУ, Их Британи улстай хийсэн худалдаа өссөн бол ОХУ, БНСУ-тай хийсэн худалдаа буурсан үзүүлэлттэй гарлаа. Харин Монгол улсаас БНХАУ-д экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ өсч, импортын дүн буурснаар худалдааны тэнцэл 601.4 сая долларын ашигтай гарчээ. ОХУ-тай хийх гадаад худалдааны үзүүлэлт сүүлийн гурван жил дараалан буурч байгаагаас 2014 оны эхний улиралд 15.7 хувь болж 2.2 хувиар буурсан байна. Ингэснээр тус улстай хийх худалдааны тэнцэл 291.6 сая долларын алдагдалтай гарсан аж.
4/9/14
Эх сурвалж: economics.eagle.mn
11
2014-04