Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийн хугацааг 9 сарын 30 хүртэл сунгалаа

Талууд Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын зээлдэгчийн үүрэг хүлээх хугацааг 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах хүсэлтийг төслийн санхүүжилтийн зээлдэгч нарт явуулах тохиролцоонд хүрлээ. “Туркойз Хилл Ре¬сурс” компанийн гүйцэт¬гэх ерөнхий захирал Кэй Пристли “Оролцогч та¬лууд Оюу Толгойн бүтээн байгуу¬лалтыг цаашид үргэлж¬лүүлэх мөн үлдсэн хувь нийлүү¬лэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Ажил хэрэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарлаа. Хэлэлцээ үргэлжилж байна” мэдэгдлээ.

4/16/14
Эх сурвалж: www.assa.mn