“Viking Ashanti Limited” “Auminco” компанийг худалдан авахаар болж 12-c 18-н сарын дотор эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч компани болгoхоор төлөвлөж байна. Уг хэлцлийн дагуу “Auminco”-н хувьцаа эзэмшигчид “Viking”-н 47 хувийг эзэмшихээр болжээ.“Viking”-н томоохон төсөл болох Бэрх Уул нь Монголын хойд хэсгийн ОХУ-тaй холбодог төмөр замын дэргэд байрладаг ба Дархан болон Улаанбаатар хотын цахилгаан станц,аж үйлдвэрийн хэрэглэгчдэд амар хүрдэг давуу талтай юм. Дотоодын зах зээлүүд нь өргөжиж байгаатай холбоотой Орос болон БНХАУ-н нүүрсний эрэлт Монголын нүүрсний үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ хэмжээний уул уурхайн төсөл эхний үед жилдээ 500,000 тонноос 750,000 тонн дулааны нүүрс боловсруулах боломжтой бөгөөд 3 саяаас 5 сая доллар хүртэлх мөнгөн урсгалыг бий болгох юм байна. Бэрх Уул компанийн хувьцааны зорилтот үнийг 0.085 доллараас 0.165 доллар хүрэх боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.
4/14/14
Эх сурвалж: www.proactiveinvestors.com
18
2014-04