Aspire Mining Сайншандын аж үйлдвэрийн паркад коксжих нүүрс нийлүүлнэ

“Aspire Mining” ХХК Овоотын ордоос олборлосон нүүрсийг Сайншанд аж үйлдвэрийн паркад нийлүүлэх санамж бичиг байгуулжээ. Үүний тулд Эрдэнэт Овоотыг холбосон төмөр зам барих шаардлагатай бөгөөд төмөр зам барих зөвшөөрлийг холбогдох газраас авах ажил хэрэгжиж байна. Мөн жилд 30-35 Мвт-ын цахилгааныг 2015 онд ашиглалтанд орох Завханы ЦС-аас Aspire Mining авах юм. Ингэснээр ордын эрчим хүчний асуудал шийдэгдэх аж. Овоотын ордын боломжит нөөц нь 255 сая тонн бөгөөд 253.1 сая тонн нь ил, 27.9 сая тонн нь далд уурхайд байгаа юм.

4/14/14
Эх сурвалж: economics.eagle.mn