“Prophecy Coal” компани Чандганы цахилгаан станцын эдийн засгий үнэлгээг гаргаж зохицуулагч байгууллагад хүргүүлжээ. Компанийн охин компани болох “Chandgana Coal” ХХК нь Чандганы ордоос нүүрс олборлож, Чандганы цахилгаан станцад нийлүүлэх бөгөөд уг цахилгаан станцыг охин компани болох “Prophecy-Power Generation” ХХК нь ажиллуулах юм. Шинэ үндэслэлд, Чандганы хоёр ордын нийт нөөц 124 сая тонн, дундаж илчлэг 3,306 ккал/кг, жилд дунджаар 3.5 сая тонн нүүрс олборлоход 30 жил ашиглах боломжтой гэжээ. “Prophecy Coal” компани нь Төв аймаг дахь Чандгана талын нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай компани юм.
4/14/14
Эх сурвалж: economics.eagle.mn
18
2014-04