Ноолуурын үнэ буурчээ

Хөдөө аж ахуйн бирж дээр 4 дүгээр сарын 16-нд 8.2 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энд нийт 10,069 богц /нэг богц нь 10 кг/ боловсруулаагүй цайвар болон бараан ноолуур арилжаалагджээ.Ноолуурын үнийн хувьд өсөх хандлагатай буюу 89 мянга хүртэл төгрөгт хүрч байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг кг ноолуурын ханш 80 мянган төгрөг байлаа. Хөдөө аж ахуйн биржээр тосны ургамал, ноолуур, завод ноос, хонины ноос арилжиж байгаа юм. Цаашдаа арилжаагаар амьд мал оруулах саналыг салбарын мэргэжилтнүүд гаргаж, энэ талаарх холбогдох судалгаа, журмыг боловсруулж байна.

4/16/14
Эх сурвалж: economy.news.mn