“Meliá” зочид буудал Монголд салбараа нээнэ

2017 онд “Meliá” зочид буудал Баянзүрx дүүрэгт салбараа нээхээр боллоо. Уг үл хөдлөх хөрөнгө нь “Meliá” зочид буудлын Ази,Номхон далайн бүс нутагт нээгдэж буй 18 дахь салбар нь болно.
150 өрөөтэй “Gran Meliá” зочид буудал нь 35 давхар өндөр цамхгийн дээд талын 12 давхарыг эзэмших бөгөөд рашаан сувилал, нисдэг тэрэгний буудал, дээвэр дээрх ресторан гэх мэт зүйлсийг багтаахаар боллоо.
Үүнээс гадна, өөрийн брендийн "Vip" үйлчилгээ болох “Red Level,” “Red Glove”- г үйлчлүүлэгч нартаа үзүүлэхээр болжээ."Сүүлийн жилүүдэд Монгол улсын ДНБ 2 оронтой тоонд байгаа нь бид нарын анхаарлыг татаж, энэхүү төсөлийг санаачилхад хүргэсэн" хэмээн “Meliá” зочид буудлын төлөөлөгч мэдэгдлээ. Үйлчлүүлэгч нарын 70 хувь нь бизнесийн аялагчид байх төлөвтэй байна. Монгол Улсын тэргүүлэх худалдааны түнш болох БНХАУ, Орос, АНУ, Япон улсын иргэд болон бизнесийн төлөөлөл нь "Meliá"-н хувьд гол зах зээл байх болно" хэмээн тус компаний гүйцэтгэх захирал, Габриэл Эскаррер мэдэгдсэн байна.

4/14/14
Эх сурвалж: ttgasia.com