Орост нефтийн томоохон орд илэрлээ

Орост нефтийн шинэ орд илэрсэн тухай Оросын Байгалийн нөөцийн сайд Сергей Донской мэдэгджээ. Нефтийн “Великое” орд нь Астрахань мужид олдсон аж. Энэ орд 300 сая тонн нефть, 30 тэрбум шоо метр байгалийн хийн нөөцтэй юм байна.
Ойрын хэдэн жилийн хугацаанд Орост ийм том нефтийн орд илэрсэн нь үгүй. Үүний өмнөх онцгой орд ч Астрахань мужаас илэрсэн тул тус бүс нутгийг байгалийн баялгаар арвин гэсэн таамаглалыг улам бүр баталгаажуулсан хэрэг боллоо гэж Донской мэдэгдсэн юм. 2006 онд Каспийн нефтийн тавцангийн геологичид 150 сая тонн нефтийн нөөцтэй “Филановский” ордыг илрүүлсэн ажээ. Астрахань мужид олборлолт хийдэг, нефтийн “AFB Oil and Gas” компани “Великое” ордыг эхний жилдээ олборлохгүй бололтой. Учир нь тус компани хоёр жилийн өмнөөс хөрш Тамбов мужид 140 сая тонны нөөцтэй нефтийн ордыг олборлож эхлээд байгаа юм

4/17/14
Эх сурвалж: www.montsame.gov.mn