Германы эрчим хүчний “RWE” концерн энэ долоо хоногийн Мягмар гарагаас эхлэн Европоос Украин руу байгалийн хий нийлүүлж эхэлсэн гэж тус компанийн хэвлэл мэдээллийн алба мэдэгджээ.“RWE AG” концерны эрчим хүч дамжуулагч “RWE Supply & Trading” компани нь 2014 онд Украинд хий нийлүүлэхээр болсон Европын анхны компани юм. “RWE” нь өнөөдрөөс эхлэн Украины төрийн өмчийн “Нафтогаз” компанид байгалийн хий дахин нийлүүлэхээр боллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Тус компани хийгээ Польшоор дамжуулан Украинд нийлүүлж буй бөгөөд энэ нь 2012 оны тавдугаар сард хоёр компанийн хооронд байгуулсан, таван жилийн хугацаатай гэрээгээр зохицуулагдах юм. Гэрээний дагуу жил бүр арван тэрбум шоо метр хийг нийлүүлэх юм байна. Өнгөрсөн онд Германы компани нэг тэрбум шоо метр хийг “Нафтогаз” компанид нийлүүлжээ. “RWE” нь нийлүүлэлтийн өртгийг багтаасан, Европын бөөний худалдааны үнэ ханшийн дагуу хийг Украинд нийлүүлнэ” гэж мэдэгдэлд нэмж тэмдэглэсэн байв. Словак-Украины хилийн тээврийн хязгаар ойрын хугацаанд шийдэгдвэл нийлүүлэлтийн хэмжээг цаашид нэмэгдүүлэх боломжтой гэж нийлүүлэгч мэдэгдлээ.
4/16/14
Эх сурвалж: www.montsame.gov.mn
18
2014-04