“General Electric” корпораци түүхэндээ хамгийн том худалдан авалт хийнэ

АНУ-ын тоног төхөөрөмж болон дэд бүтцийн салбарт тэргүүлэгч “General Electric” корпораци түүхэндээ хамгийн том худалдан авалт хийхээр ярилцаж байна. Тодруулбал Францын зам тээвэр болон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг “Alstom” компанийг 13 тэрбумдоллараар худалдан авч магадгүй байгаа талаар ойрын эх сурвалжууд мэдээллээ. Энэ нь тус компанийн зах зээлийн одоогийн үнэлгээнээс 25 хувиар илүүүнэ болж байгаа юм. Түүнчлэн хэлэлцээрийг ирэх долоо хоногт олон нийтэд зарлаж магадгүй байгаа аж.Харин тус хоёр компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. “General Electric” корпорацийн орлогын байдлыг харвал сүүлийн 3 жилд тогтвортой өсч байгаагаас гадна бэлэн мөнгөний нөөц нь өнгөрсөн оны эцсийн байдлаар 89 тэрбум долларт хүрчээ.“General Electric” корпораци “Alstom” компанийг худалдан авснаар тус компанийн сүүлийн үеийн технологиуд болон “TGV” хурдны галт тэргүүдийг эзэмшилдээ авах боломжтой болох юм байна.

4/24/2014

Эх сурвалж:http://bloombergtv.mn/